Эрдэмтэд МЭӨ 1500-аад онд харьяалагдах Египетийн фараон I Аменхотепийн муммиг судлах шинэ аргыг туршлаа.Египет улс алдарт Фараон I Аменхотепийн муммиг 1881 онд нээсэн цагаасаа хойш анх удаа дижитал аргаар задлан түүний нууцыг тайлж, авсыг нь нээжм биеийг нь хөндөлгүйгээр судлажээ.
Дэвшилтэт дижитал 3D зургийн ачаар судлаачид Египетийг МЭӨ 1525-1504 он хүртэл захирч байсан фараонд хэрэглэсэн занданшуулах шинэ аргыг илрүүлсэн байна. Судалгааг Каирын их сургуулийн радиологийн профессор Сахар Салем, эртний олдворын сайд асан нэрт египет судлаач Захи Хавас нар удирджээ.
"Салим, Хавасс нар Аменхотеп I-ийн муммийг дижитал аргаар задлахад рентген туяаны дэвшилтэт технологи, CT [компьютер томографи] болон дэвшилтэт компьютерийн программ хангамжийг ашигласан бөгөөд муммид хүрэх шаардлагагүй, аюулгүй аргаар судалгаагаа хийсэн аж.
Уг судалгаагаар анх удаа I Аменхотеп хааны нүүр царай, түүний нас, эрүүл мэндийн байдал, мөн занданшуулах өвөрмөц арга болон дахин оршуулах тухай олон нууцыг тайлсан байна. 3D шинжилгээгээр Аменхотеп I бол гарыг нь зөрүүлэн занданшуулсан анхны фараон байсныг төдийгүй гавлийн яснаас нь тархийг нь ухаж аваагүй хамгийн сүүлчийн мумми болохыг нь ч тодорхойлж чаджээ.
Томографийн шинжилгээгээрАмен хотеп I фараон 21 жил засаглахдаа хэд хэдэн тулаан зохион байгуулан оролцож, 35 насандаа бэртэл гэмтэл болон өвчний улмаас нас барсан нь тогтоогджээ.
Египетийн өмнөд хэсгийн Луксор хотоос олдсон Аменхотепийн уг муммиг үс мэт битүү бүрхсэн цэцгийн баглааг нь гэмтээхгүйн тулд судалгаа хийж, гар хүрэлгүй өнөөг хүртэл хадгалсан цорын ганц мумми байсан юм.