Олон Улсын Хүний эрхийн байгууллагын тайланд сүүлийн жилүүдэд хилийн чанадад баривчлагдсан Тайваний 600 гаруй иргэнийг БНХАУ руу албадан гаргасан гэдгийг дурджээ. Хүний эрхийн идэвхтнүүд энэ явдлыг “Тайваний бүрэн эрхт байдлыг алдагдуулах хэрэгсэл болгон ашиглаж байна” гэж үзэж буйгаа мэдэгджээ.
Өөрсдийгөө тусгаар тогтносон улс гэж үздэг Тайвань гадаадад баривчлагдсан иргэд нь арал руугаа буцаагдах ёстой болохоос БНХАУ руу очих ёсгүй гэж хүний эрхийн идэвхтнүүд үзэж буй. Харин Бээжин Тайванийг БНХАУ-ын нэг хэсэг буюу салан тусгаарласан муж гэж үздэг. Зөвхөн хэвлэл мэдээллээр цацагдсан мэдээлэл дээр үндэслэн дүгнэхэд бусад улсаас албадан гаргаж, БНХАУ руу буцаасан Тайваньчуудын тоо 2016-2019 онд 600 гаруй байгаа нь “Бээжин Тайваньчуудыг ангуучилж байгаагийн нэг хэлбэр” гэж буруутгагсад олон байгаа юм.
Испанид төвтэй Safeguard Defender гэх байгууллагаас “Хятад руу илгээсэн Тайваньчууд яс үндэс, гэр бүлгүйд тооцогддог гэдгийг онцлоод Бээжин тэднийг хавчлагад оруулж, хүний эрхийг нь ноцтой зөрчих эрсдэлтэй байгааг анхааруулав. Хэд хэдэн улс Бээжинтэй хийсэн гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх гэрээгээ дагаж олон улсын хүний эрхийн хуулийг зөрчиж байна Safeguard Defender-ээс гэж үзэж байгаа бөгөөд хамгийн олон Тайванийн иргэдийг Хятадад шилжүүлэн өгсөн хэмээн Испани, Кени улсыг цохон дурджээ.
БНХАУ-д шилжүүлэн өгсөн Тайваньчуудын хувь заяаны талаарх ямар ч мэдээлэл байдаггүй, тус улсын телевизээр хоёр хүн олон нийтээс уучлалт гуйж байгааг харуулснаас өөрөөр нийтэд дэлгэгдсэн мэдээлэл огт байдаггүй аж.
“Нэг Хятад” бодлогын хүрээнд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоохыг хүсэж байгаа аливаа улс эхлээд Тайваньтай албан ёсны харилцаагаа таслах ёстой гэж Бээжин шаардаж ирсэн. Энэ нь Тайванийг олон улсын хамтын нийгэмлэгээс дипломат байдлаар тусгаарлахад хүргэж байгаа билээ.