Танилц: Барилгын салбарын 100 жилийн ойн барилдаанд зодоглох 256 бөхийн нэрс

"AIBA" буюу Олон улсын сонирхогчийн боксын холбооны насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын нийслэл Белград хотноо үргэлжилж байна. Өчигдөр Б.Чинзориг болон Г.Ган-Эрдэнэ нар дэлхийн медальтан болох эсэхээ шийдэх тулаанаа хийв.
- 48 кг: Г.Ган-Эрдэнэ хагас шигшээ шатны төлөө Беларусийн тамирчин Евгений Кармильчиктай тулалдсан ч шүүгч эмчийн шийдвэрээр манай тамирчин тэмцээнээ өндөрлүүллээ.
- 67 кг:Б.Чинзориг хагас шигшээ шатны төлөө Казахстаны боксчин Аблаихан Жуссуповтой тулалдаж, 0-5 гэсэн харьцаатай ялагдан, тэмцээнээ өндөрлүүллээ.
Ийнхүү энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн найман тамирчин өрсөлдөж, хоёр шагналт тавдугаар байртай тэмцээнээ өндөрлүүлж байна.










