Дэлхийн шинжлэх ухааны ертөнцийн хамгийн том шагнал болох Нобелийн шагналын долоо хоног үргэлжилж байна. Тус шагналыг Шведийн эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос хойш өгч эхэлсэн юм. Тус шагналын дагалдах мөнгө нь есөн сая швед крон буюу нэг сая гаруй америк доллар байдаг. Энэ шагналыг нийт зургаан төрөлд олгодог. Тэдгээрээс өнөөдрийн байдлаар хоёр нь тодроод байна. Тодруулбал, физик болон анагаах ухааны салбарын шилдгүүд тодорчээ.
Физикийн салбарын шагналын эздээр Япон гаралтай Америк Эрдэмтэн Сюкүро Манабе, Германы эрдэмтэн Клаус Хасселманн, Мөн Италийн физикч Жоржио Париси нар тодорчээ. Тэд Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн физик системийг судалсан судалгаагаар энэ шагналын эзэн боллоо. 90 настай Сюкүро Манабе, 89 настай Клаус Хасселманн 10 сая швед кроны шагнал хүртсэн юм. Тэдний хийсэн судалгаанаас дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарлыг хэмжих шинэ аргачлалыг бий болгосон байна. Харин Италийн эрдэмтэн Парисийгийн хувьд сансрын нислэгийн формаци болон машинд ашиглагддаг шингэн хийн доторхи хөдөлгөөнийг нээсэн бүтээлээр нь нобелийн шагнал олгожээ.
Анагаах ухааны шилдгүүдээр АНУ-ын эрдэмтэн Дэвид Жулиус, Ардем Патапутиан нар тодорлоо. Өдгөө 67 настай Дэвид Жулиусын хувьд температур болон хүрэлтийг мэдэрдэг хүний нүүрний эсүүдийг нээсэн судалгааны ажлаараа энэ шагналыг хүртсэн юм. Тэрээр судалгааны ажлаараа халуун ногооны ургамалд байдаг капсакен хэмээх бодисыг ашиглан хүний арьсны ямар эсүүд халалтыг мэдэрдэг болохыг нээсэн. Харин 54 настай Ардем Патапутян механик хүчний даралт буюу хүрэлцэхүйг мэдэрдэг бүлэг эсийг анх нээсэн байна. Тэрээр энэ ажлаараа шилдэг физикийн шагналийг Дэвид Жулиустай хуваан хүртжээ. Үлдсэн шагналын эзэд энэ долоо хоног бүрэн тодорч дуусах юм.
Эх сурвалж: https://www.nobelprize.org/