Танилц: Барилгын салбарын 100 жилийн ойн барилдаанд зодоглох 256 бөхийн нэрс

Паралимпын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан Recurve төрөлд өрсөлдсөн Д.Сэлэнгээ эхний шатанд Польшийн тамирчин Милена Олсевскатай цэц сорилоо.
Манай тамирчин хоёр болон дөрөв дэх сетэд ялснаар тооны харьцаа 4-4 болон тэнцээд байсан. Харин сүүлийн буюу тавдугаар сетэд оноо 20-25 харьцаагаар ялагдсанаар нийт дүн 4-6 харьцаагаар тэмцээнээ дуусгалаа.
Бороо орсон хүнд цаг агаарын нөхцөлд өрсөлдсөн Д.Сэлэнгээгийн өрсөлдөгч Милена Олсевска нь паралимпын хошой хүрэл медальтай.
Д.Сэлэнгээ эрэмбэ тогтоох шатанд нийт 72 сумнаас 461 оноо авч 24 тамирчнаас 23т нь жагссан.










