Танилц: Барилгын салбарын 100 жилийн ойн барилдаанд зодоглох 256 бөхийн нэрс

Олимпын наадмын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага өнөөдөр боллоо. Тамирчид 30 сум буудсанаас, Анударь 287 оноогоор (93, 98, 96) 29-д, О.Гүндэгмаа 283 оноогоор (95, 95, 93) 38-д орлоо.
Эхний 30 суманд Сербийн З.Арунович 296 оноогоор тэргүүлсэн бол Грекийн А.Крокаки (294), Болгарын А.Костадинова (293) нар удаалж байна.Тамирчид маргааш түргэн буудлагад 30 сум тавьсны дараа шилдэг найм нь финалд шалгарч цааш өрсөлдөх юм. Маргааш урьдчилсан шат 08.00 цагаас эхлэх бол финалын буудлага 13.00 цагт эхэлнэ.
Эх сурвалж: МҮОХ










