Танилц: Барилгын салбарын 100 жилийн ойн барилдаанд зодоглох 256 бөхийн нэрс

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж, эмэгтэй 5 жингийн барилдаан үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанууд болсон ба Б.Шоовдор 59 кг, М. Дөлгөөн 55 кг, Э.Дэлгэрмаа 68 кг жингийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
ОУХМ Э.Дэлгэрмаа Дэлхийн цомын аварга Кыргызстаны Меерим Жуманакзароватай хүч үзэх бол ОУХМ Б.Шоовдор хэсэгтээ ялсан Энэтхэгийн Саритатай барилдана. Харин ОУХМ М.Дөлгөөн БНСУ-ын Ким Хьон Жотой сүүлийн тойргийн барилдаанаа хийх бөгөөд ялбал алтан медалийн болзол хангана.
Мөн өнөөдөр зодоглосон Н.Загардулам 76 кг, Н.Анударь 50 кг нар тэмцээнээ өндөрлүүлээд байна. Медалийн төлөөх барилдаанууд 20:00 цагаас болно.










