Японы хойд зүгт гарсан ой хээрийн түймэрт 200 гаруй га талбай шатаад байна

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин эхнэрийн хамт өнөөдөр коронавирусийн эсрэг бүх нийтийн дархлаажуулалтад хамрагдсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Өмнөд Солонгосын төрийн тэргүүн болон тэргүүн хатагтай нар АстраЗенека вакцин хийлгэсэн байна.
Өмнөд Солонгос улсад өнөөдрөөс эхлэн 65-аас дээш насны иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн юм. Тус улсын төрийн тэргүүн Мүн Жэ Ин энэ жил 68 настай бол түүний гэргий нь 65 настай юм.










