Гиннесийн номонд 5000 дэмбээчин бүртгүүлэх үйл ажиллагааг хойшлуулжээ

"Оюу толгой" компанид коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар өмнө мэдээлсэн билээ. Тухайн иргэний шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдвартай нь батлагджээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодрууллаа.
Тэрбээр "Оюутолгойд нэг тохиолдол батлагдсан. Уг хүнийг Улаанбаатарт авчирч, эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Ойрын хавьтлын 20 орчим хүнийг Ханбогд суманд тусгаарлан, хариу арга хэмжээг авч байна" гэлээ.







