Ц.Идэрбат: Дэлхийд хоёр улсад CAT-1 өвчний вакцин үйлдвэрлэж байна

Монгол Улсад коронавирусийн дархлаажуулалтын ажил өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд албан ёсоор эхэлсэн. MCS компани ОХУ-д үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг Спутник-V вакцины 10 мянган тунг өөрсдийн хөрөнгөөр худалдан авч оруулж иржээ. Тус компани нь 10 мянган ажилтантай бөгөөд өчигдрөөс Спутник-V вакцинаар ажилтнуудаа дархлаажуулах ажлыг эхлүүлжээ.








