СУРТАЛЧИЛГАА
УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа ид үргэлжилж байна. Улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам энэ удаагийн сонгуульд ард түмэнтэйгээ ХҮЧЭЭ НЭГТГЭН оролцож байгаа билээ. Түүхт 100 жилийнхээ ойг угтах гэж буй Монгол Ардын Нам энэ удаагийн сонгуульд намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр удирдуулан, түүний хийж хэрэгжүүлж эхлүүлсэн ажлыг хамтран үргэлжлүүлэх үүрэг даалгаварын түүний багт өгсөн. МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр цэвэр, туршлага, мэдлэгтэй, өндөр боловсролтой, ёс суртахуунтай хүмүүсийг намаасаа нэр дэвшүүлсний нэг нь УИХ-ын 28 дугаар тойрогт буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Н.Учрал юм. Тэрбээр 2016 онд УИХ-д нэр дэвшин ялалт байгуулсан бөгөөд өнгөрсөн дөрвөн жил тойргийнхоо сонгогчдын итгэлийг алдаагүй ажилласан. Уулзалтын үеэр иргэд Н.Учралыг дахин нэр дэвшсэнд амжилт хүсээд, өнгөрсөн хугацаанд тус дүүрэгт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлсэн юм. Анх удаа УИХ-д сонгогдсон гэхэд өнгөрсөн дөрвөн жилд Н.Учрал туршлагатай парламентчдаас дутуугүй цөөнгүй хууль санаачлан батлуулсан. Тэрбээр
- Багшийн хөгжлийн тухай хууль,
- Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль
- Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг 10 хууль санаачлан батлуулж, 7 ажлын хэсгийг ахалсан.
УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн сонгогчидтой Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх уулзаж, түүний илгээсэн багийг дэмжихийг Сонгинохайрханчуудад уриаллаа.
У.ХҮРЭЛСҮХ: БИ Н.УЧРАЛД ИТГЭЖ БАЙНА
-Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын нам нэгдүгээрт өндөр ёс суртахуунтай, эх оронч сэтгэлгээтэй, хэзээ ч эх орноо худалдахгүй хэмжээний төлөвшилтэй, хоёрдугаарт өндөр боловсролтой, гуравдугаарт иргэдээ төрд төлөөлөн ажиллах ажлын дадлага туршлагатай байх гэсэн үндсэн шалгуурыг тавьсан. Н.Учрал намайг Монгол Улсын Шадар сайд байхад миний зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр дээрх шалгуурыг бүгдийг хангасан учраас би Сонгинохайрханчууд та бүхэндээ илгээлээ. Би дүүдээ итгэж байна. Бид хамтдаа нэг баг болон ажиллаж Монгол оронд эхлүүлсэн "их цэвэрлэгээ", "шинэчлэлт өөрчлөлт", "бүтээн байгуулалтыг" хамтран зүтгэж хэрэгжүүлэх болно. Н.Учрал бол мэдлэгтэй, боловсролтой, туршлагатай, цаашдаа улс орноо авч явж чадах залуусын нэг.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ: ХАРИУЦЛАГАТАЙ, БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ
-У.Хүрэлсүх даргын дайчин эрэмгий, эх оронч, тууштай, хөдөлмөрч зан залуус бидэнд үлгэрлэл болдог. Цаашдаа ч түүнтэй хамтран олон зүйлийг хийж бүтээх болно гэдгээ Сонгинохайрханчуудынхаа өмнө амлаж байна. Өнгөрсөн хугацаанд надтай хамт байсан, намайг дэмжиж ирсэн Сонгинохайрханчууддаа талархал илэрхийлье. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулах цэцэрлэг сургууль Монголд цөөхөн байдаг. Тэд бусад хүүхдийн адил цэцэрлэг, сургуульд сурах эрхтэй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй зориулсан "Тэмүүжингийн андууд" цэцэрлэгийг өөрийнхөө санаачлага, хөрөнгөөр барьж ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй 100 орчих хүүхэд явж байна. Сонгинохайрхан дүүрэг тулгамдсан асуудал ихтэй, хүн ам олонтой дүүрэг. Хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд манай дүүрэгт төвхнөдөг. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байнга яригддаг. Өнгөрсөн дөрвөн жил хичээн ажилласны үндсэн дээр Сонгинохайрхан дүүргийн 3 ээлжээр хичээллэдэг сургуулиудыг байхгүй болгосон. Одоо бүгд хоёр ээлжээр хичээллэж байна. Багшийн хөдөлмөрийг зөв үнэлэх, үнэлэмжийг нь дээшлүүлэх үүднээс Багшийн хөгжлийн тухай хуулийг санаачлан батлуулсан. Ингэснээр багш нарын халамж, цалин тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Бас хариуцлага ч нэмэгдсэн. Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!