Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын VI дугаар багийн Хатгал тосгоны Доод модот булангийн-Үзүүр гэх газар /Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 5 км, аймгийн төвөөс хойд зүгт 105 км/ Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч, иргэн З /26 настай, эрэгтэй/ 04.03-ны өдөр “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар мөсөн замын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх үедээ 23:00 цагийн орчим хариуцсан хяналтын цэгээс “Приус-20” загварын суудлын автомашинтай гараад сураггүй алга болжээ.
Дуудлагыг дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 17:55 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын 13 алба хаагч, гурван автомашин, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн таван алба хаагч, цагдаагийн тасгийн хоёр алба хаагч, тосгоны захирагчийн албаны долоон ажилтан, ар гэрийн зургаан хүн, нийт 33 хүн, есөн автомашинтайгаар дөрөвдүгээр сарын 05-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад Доод модот булангийн-Үзүүр гэдэг газар Хөвсгөл нуурын мөсөнд цөмөрч, живсэн байж болзошгүй мөр илэрсэн тул тухайн газар дөрвөн удаагийн гүний шумбалтыг хийж, 10:52 цагт 25 метрийн гүнд унаж явсан автомашиныг, түүнээс 10 метрийн зайд цогцос байсныг олж тогтоон 14:50 цагт цогцсыг, 18:13 автомашиныг тус тус татан гаргаж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.