2027 оноос эхлэн Их Британид 16-аас доош насныханд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглоно

Өчигдөр (2026.06.15) 14:00 цагийн байдлаар Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн нутаг, Баян-Өлгий, Завхан, Булган, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр хуурайшилт их болон нэн их байна
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Жижиг оч ой, хээрийн их түймрийн эхлэл болж, их хэмжээний хохирол учруулдаг.
Иймд:
- Ой, хээрийн бүсэд амьдарч байгаа айл өрхүүд цогтой үнс нурмаа ил задгай асгахгүй байх
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаялгүй, бүрэн унтраах
- Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах









