
Сэрэмжлүүлэг: Баасан гарагаас бямбад шилжих шөнө зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн зарим нутгийн мэдээлэл хүргэлээ. Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст цаг агаарын аюултай үзэгдэл тохиох тул малчид, иргэд, тээвэрчид, газар тариаланчдыг онцгой сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнөө шөнө буюу баасан гарагаас бямбад шилжих шөнө зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг холбогдох байгууллагаас иргэдэд анхаарууллаа. Иймээс бид Цаг уур, орчны шинжилгээний газрыг зорилоо.
Технологич, инженер С.Батбаяраас дараах тодруулга мэдээллийг бэлтгэснээ хүргэе.
С.Батбаяр: Иргэд, тээвэрчдийг хөдөө, орон нутгийг зорихдоо машин, техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангахыг анхааруулъя
-Сайн байна уу? Өнөө шөнө зарим нутгаар огцом хүйтрэх төлөвтэй байна. Газар нутгийн мэдээллийг өгөөч?
-Сайн сайн байна уу. Зургаадугаар сарын 19-20-нд шилжих шөнө хөрсөн дээр цочир хүйтэрч Улаанбаатар хот орчим, Орхон, Сэлэнгэ, Хэнтийн баруун хэсгээр хөрсөн дээр О градус давж цочир хүйтэрнэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, голуудын хөндийгөөр агаарын температур +1-нээс -4 градус хүрч хүйтэрнэ.
-Мөн үргэлжилсэн бороо орох төлөвтэйг анхаарууллаа. Энэ талаар тодруулна уу?
-Дорнодын хойд болон зүүн хэсгээр мөн Хэнтийн хойд хэсгээр хүйтэн бороо орно.
Үргэлжилсэн хүйтэн бороо зургаадугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Сүхбаатар, Дорнодын баруун хэсгээр үргэлжлэн орно. Уулархаг нутгаар нойтон цас унах тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлнэ үү.
Нутгийн зүүн хагаст салхины хурд секундэд 13-15 м/с хүрч ширүүснэ. Улаанбаатарт 6-11 м/с өдөртөө +8-наас +10 градус дулаан байна.
-Цаашдаа сарын дунд хугацааны цаг агаарын төлөв мэдээллийг хүргэнэ үү?
-Дунд хугацааны төлөв зургаадугаар сарын 21-нээс 25-ныг хүртэл цаг агаар 21, 22-нд төв, зүүн, баруун болон говийн аймгуудын зарим хэсгээр бороо орж, уулаараа нойтон цас үргэлжлэн орно. 23, 24-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.
Нутгийн зүүн хагаст сэрүүхэн уулархаг нутгаар шөнөдөө -4-нөөс +1 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө +7-ноос +12 градус хүрнэ. Харин Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор харьцангуй дулаан өдөртөө +25, +30 градус байна. Тэгвэл зургаадугаар сарын 23-наас эхлэн ихэнх нутгаар цаг агаар бага зэрэг дулаарна.
Б.Уранзаяа
Видео ярилцлагыг бүтэн үзэх линк:








