
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газар 2026.06.18-нд хуулийн төсөл өргөн мэдүүлсэн билээ. Өчигдрийн чуулганаар дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцсэн юм. Энэ хуулийн төсөлд оюутнууд болон ахмадуудыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх агуулга багтсан нь олон нийтэд ихээхэн таалагдаж буй. Гэр Бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас дээрх өөрчлөлтийн талаар товч тодрууллаа.
Тэрбээр “Байнгын хороон дээр нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Энэ хуулийн төсөлд 15-22 ажил эрхэлж байгаа оюутан залуус болон тэдэнд ажил олгогчийг НДШ-ээс чөлөөлөхөөр тусгасан. Төсөвт үзүүлэх эффект нь 93.9 тэрбум төгрөг. Гэхдээ 15-22 насны оюутан залуус НДШ-ээ төлж болно, төлөхгүй ч байж болно. Өөрийнх нь сонголт. Учир нь зарим оюутан визэнд орно, жирэмсний амралт авах тул НДШ төлнө гэдэг. Сурдаггүй, 15-22 насны залуус ажиллаж байгаа бол НДШ-ээ төлнө.
Харин тэтгэвэртээ гарах нас нь болсон ч үргэлжлүүлэн ажиллавал тэтгэвэрт гарахдаа тэтгэврээ дөрвөн хувь нэмүүлж авна. Тэтгэвэрт гарчхаад дөрвөн жил ажиллаад, НДШ-ээ төлөх юм бол таны тэтгэвэр 12 хувь нэмэгдэнэ гэх мэт сонголтыг өгч байгаа.
Гэр Бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын видео ярилцлага үзэх линк:








