Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Шинэ төрлийн коронавирусын халдвар БНХАУ-ын Хубэй мужид тархаж, тэр дундаа Үхань хотод халдварын мянга мянган тохиолдол бүртгэгдэж байсан билээ. Харин гуравдугаар сараас халдварын тохиолдол буурч, эндэгсдийн тоо ч багассан юм. Хубэй мужид халдварын тархалт хяналтаас гарах үед Хятадын бусад мужаас 40 мянга гаруй эмнэлгийн ажилчид туслахаар ирж байсан. Харин өвчтөний тоо цөөрч, Үхань хот 16 түр эмнэлгээ татан буулгасны дараа туслахаар ирсэн эмч, сувилагч нар гэр гэр лүүгээ явж буй бичлэгийг хүргэж байна.
Үхань хотын оршин суугч нар тэдэнд баярласан, талархсанаа илэрхийлэн, Үхань хот та бүхнийг үүрд дурсан санах болно гэлээ.
Эх сурвалж: CGTN