Өнөөдрийн байдлаар 164 вагон буюу 10.080 тонн АИ-92 автобензин буулаа

Улсын Онцгой комиссын шийдвэрээр гадаадын улс оронд байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчирч байгаа. Одоогоор дөрвөн удаагийн нислэг үйлдэж 1000 гаруй иргэнээ авчирсан юм. Харин гуравдугаар сарын 19-ний Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 46 хүний шинжилгээнээс Covid-19 илрээгүй талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Орхон аймагт тусгаарлагдсан зургаан иргэнээс коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван иргэнийг Сэлэнгэ аймагт-2, Орхон аймагт-1 хүнийг тусгаарласан. Шинжилгээний сорьц ХӨСҮТ оүү ирж яваа аж.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 289 хүн ажиглалтад байгаа юм.






