МҮХАҮТ гуравдугаар сарын 3-нд шинэ төрлийн коронавирус эдийн засаг, аж ахуйн нэгжид хэрхэн нөлөөлж байгаа талаар 1500 гаруй компаниас судалгаа авчээ. Судалгааны үр дүнд 1500 гаруй компаниудын 4.5% нь ажлын байрандаа цомхтгол хийсэн гэж хариулсан бол өнөөдөр 30% нь ажлын байрны цомхтгол хийсэн байна. Мөн коронавирусээс улбаатай хорио цээр аж ахуй нэгжүүдэд хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа авахад 57% байсан бол өнөөдөр 67% болтлоо өсжээ. Хэрэв Засгийн газар ямар нэг хариу арга хэмжээ авахгүй, энэ байдал үргэлжилбэл цаашдаа 260 мянга гаруй хүн ажилгүйдлийн эгнээнд шилжиж, 20 мянга гаруй аж ахуйн нэгж хаалгаа барих судалгаа гарсан байна.
Судалгаанд хамрагдсан 1500 компанийн 65% нь орлого буурсан, 42% нь үйл ажиллагаа доголдож, зогссон, 30% нь бүх илүү зардлаа танасан, хэрэв нөхцөл байдал хүндэрвэл ажлын байраа цомхтгоно хэмээсэн аж.