
АНУ-ын Нью Йорк хотын дарга Зохран Мамдани тэргүүтэй албан тушаалтнууд цалингаа 18.2 хувиар нэмүүлэхээс татгалзжээ.
Өнгөрсөн 7 хоногт Нью Йорк хотын зөвлөл зөвлөлийн гишүүд, дүүргийн удирдлагууд, тойргийн прокурорууд зэрэг Нью Йорк хотын зарим албан тушаалтнуудын цалинг 18.2 хувиар нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг баталжээ.
Нью Йорк хотын дарга жилд 258 750 ам.долларын цалинтай бөгөөд шинээр баталсан хуулийн дагуу түүний цалин 305 800 ам.доллар болох байсан аж.
З.Мамдани хотын удирдлагуудын цалинг нэмэхэд зарцуулж буй мөнгийг Нью Йорк хотын оршин суугчдын амьдралыг сайжруулахад зарцуулах ёстой гэж үзэж байгаа ба нью йоркчуудаас хотын даргын цалин бага байна гэсэн гомдол санал сонсоогүй гэдгээ онцолж, цалингаа нэмүүлэхээс татгалзаж буйгаа мэдэгджээ.







