Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шинэ коронавирусын тархалт дэлхий дахинд хурдцатай өсөж байгаа билээ. Үүнээс улбаалан манай улсын хилээр гадаад улсын иргэн нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан. Харин Монгол иргэдээ тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчирч буй. Өчигдөр БНСУ-аас тусгай үүргийн онгоц эх орондоо газардсан бол Өнөөдөр өглөө 08:00 цагт Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц буулаа. Тус нислэгээр 231 хүн ирсэн юм.
Харин Улаанбаатар-Истанбулын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 06:30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Онгоц Истанбул хотноо орон нутгийн цагаар 10:00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11:40 цагт хөөрөх төлөвлөгөөтэй аж.