
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Сан Сити хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 18-29-нд болж байна. Тус тэмцээнд таван тивийн 60 орны 420 гаруй тамирчин өрсөлдөж буй бөгөөд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор долоон тамирчин оролцож байгаа юм.

Өсвөрийн охидын 76 кг-ын жинд М.Билгүүнзаяа суултаар 190 кг, шахалтаар 82.5 кг, таталтаар 162.5 кг-ыг өргөж, төрөл тус бүрд алтан медаль хүртжээ. Тэрбээр нийлбэр дүнгээр мөн тэргүүлснээр өсвөр үеийн ДАШТ-д нийлбэр дүнгээр түрүүлсэн Монголын анхны тамирчин болов.
Мөн залуучуудын эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Б.Азжаргал суултын төрөлд алт, шахалт болон таталтын төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр нийлбэр дүнгээр хүрэл медалийн эзэн болжээ.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо









