
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ дүрэмт хувцас, цүнх, хичээлийн хэрэгслийг бэлдэх үе эхэлж байна. Энэ жилийн хувьд дүрэмт хувцасны үндсэн загварын үнэ өмнөх жилүүдийн түвшинд харьцангуй тогтвортой байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцас иж бүрэн багцаараа дунджаар 146-230 мянган төгрөгийн үнэтэй байна. Ахлах ангийн сурагчийн формын үнэ 200 мянган төгрөгөөс давах тохиолдол байна.

Цүнхний үнэ загвар, чанараас шалтгаалан харилцан адилгүй байна. Ингэснээр нэг хүүхдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн зардал форм, цүнх, хичээлийн хэрэгслийн сонголтоос хамаарч өөр өөр байна.
Формын сонголт хийхдээ эцэг эхчүүдийн анхаарч буй нэг зүйл нь материалын чанар байна.
Зарим эцэг эх формын материал нимгэн, чанар муутай санагдаж байгааг хэлж байлаа. Тэдний хувьд үнэ тогтвортой байгаа эсэхээс гадна тухайн үнэд тохирсон чанартай бүтээгдэхүүн авах нь чухал байгааг хэлж байсан юм.


Харин худалдаа эрхлэгчдийн хувьд энэ жилийн худалдан авалтад үнийн дарамтыг нэмэгдүүлэхгүй байхыг анхаарч байгаа аж.
“Отто” ХХК-ийн захирал Н.Ариунзул зарим барааг эцэг эхчүүдэд санхүүгийн нэмэлт дарамт үүсгэхгүй байх үүднээс бөөний үнэд ойролцоо үнээр худалдаалж байгаа талаар хэлсэн юм. Зарим бүтээгдэхүүний үнэд ердөө 5,000 төгрөгийн нэмэгдэл хийж байгаа гэдгийг онцоллоо.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэлд зарцуулах зардал ийнхүү формын үнэ, хичээлийн хэрэгслийн тоо, цүнхний сонголт, хүүхдийн хүсэл сонирхлоос хамаарч өөр өөр байна.
Видео үзэх:









