Эрчим хүчний хямралаас болж орон сууцны гадна хээрийн гал тогоо барьж эхэлжээ

Японы Кюүшю арал дээр орон нутгийн цагаар 16:27 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Күмамото мужийн Күмамото хотод байрлах Aeon Mall худалдааны төв хэсэгчлэн нуржээ.
Японы Онцгой байдлын газрын мэдээлснээр Aeon Mall худалдааны төвийн нуранги доор олон тооны хүн гацсан байгаа аж.
Газар хөдлөлтийн улмаас Күмамото мужид олон мянган айл өрх цахилгаангүй болж, зам гүүрнүүд эвдэрч, багадаа 50 хүн гэмтжээ.
Эрх баригчид 150 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон байна.
Япон улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг ба тус улсад жилд дунджаар 1500 орчим газар хөдлөлт бүртгэгддэг аж.







