Нью Йоркийн алдарт Empire State Building-ийн орой дээр гарч, сүй тавьжээ

Авлигатай тэмцэх газраас Улсын нэгдсэн төв эмнэлэгт гүйцэтгэх ажиллагаа явуулж Ерөнхий захирал П.Анхтуяаг 48 цагийн хугацаатай саатуулжээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагын бүрэлдэхүүнийг авлига, албан тушаалын хэрэгт буруутган шалгаж эхэлсэн бөгөөд өчигдөр тус эмнэлэгт Авлигатай тэмцэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж Ерөнхий захирал П.Анхтуяаг Эрүүгийн хуулийн 22.4 буюу бусдаас хахууль авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдож, яллагдагчаар татаж 48 цагийн хугацаатай саатуулжээ.








