Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, түгээлтийг хэвийн болгохоор ажиллаж байна

ОХУ-ын зэвсэгт хүчин Украин-Беларусын хил дээр нэг дор олон тооны байлдааны дрон хөөргөх баазууд шинээр барьж байгуулсан талаар The Telegraph мэдээлж байна.
DroneSec компанийн шинжээчид хиймэл дагуулаас авсан зургуудаас ОХУ дрон хөөргөх баазуудаа Беларусын зэвсэгт хүчний объектууд, нисэх онгоцны буудлууд дээр байгуулсан байгааг олж тогтоожээ.
Түүнчлэн зарим баазуудынхаа дэргэд нэг дор 1000 гаруй дрон хадгалах багтаамжтай агуулахууд барьж байгуулсан байгаа аж.
Шинээр байгуулсан баазуудаас Ираны “Шахед” дронтой адил загвараар ОХУ-д үйлдвэрлэсэн байлдааны шинэ “Герань” дроныг хөөргөх боломжтой бөгөөд тэдгээр дрон нь 1000 хүртэлх км зайд байгаа байг онох хүчин чадалтай аж.









