
Ц.Идэрбат: Шүлхий өвчвлөлийн эсрэг вакциныг хоёр хөршөөс авна
Өнөөдрийн байдлаар (2026.06.15) Монгол Улсын Баян-Өлгий, Увс, Булган, Ховд, Сэлэнгэ, Төв зэрэг аймгуудад малын гоц халдварт өвчин гараад буй. Эдгээр аймгуудын уг өвчлөл гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Шүлхий өвчний шинэ ‘’SAT-1’’ хэвшил Монголд анх удаа оношлогдсон. “SAT-1” хэвшлийн гэж оношлогдсон шүлхий өвчин нь одоогоор урьдчилан сэргийлэх вакцин байхгүй байгаа учраас салбар хариуцсан сайд хоёр хөрш улсад санал тавиад байгаа талаар мэдээлэл өглөө.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: “Вакцинжуулалтын бэлтгэл ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Шүлхий өвчний долоон хэвшил бий. Үүнээс Монголд “О” хэвшлийн шүлхий гардаг. Гэтэл өнгөрсөн тавдугаар сараас Баян-Өлгий, Ховд, Булган аймгийн зарим сумдаар “SAT-1” хэвшил нь гараад байна. Төв аймаг, Сэлэнгийн Хушаатад гараад байгаа нь SAT-1 биш “О” хэвшлийн шүлхий. “О” хэвшил дотроо бог, болон бод дээр гарч байна уу гэдгээрээ бас ялгаатай байна. Жишээ нь, Сэлэнгэд гарч байгаа шүлхийгээр бог мал өвчилсөн. Хорио цээрийн дэглэм тогтоогоод халдвар намжсан гэдэг мэдээлэлтэй байна.
УОК, Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргуулж SAT-1 шүлхийн эсрэг вакциныг хоёр хөршөөс худалдан авах ажлыг зохион байгуулж байгаа. Эхнээсээ хариу ирээд байна. БНХАУ-ийн эмийн судалгааны хүрээлэнгээс манайд өнөөдөр эхний дээж нь ирж байна. Дээжийг бид шинжилгээнд оруулаад гурав дахь өдрөөс татаж авна гэж тооцож байна. Ингээд 6-р сарын 20-ноос вакцин тарилтыг эхлүүлээд 14 хоногийн дотор дархлаа тогтоно гэж үйлдвэрээс бидэнд техникийн үзүүлэлт өгсөн. Долдугаар 4,5-ний үед вакцинжуулалтаа хийж дуусгана гэж үзэж байна” гэв.
Яг одоо “Urug.mn” сайтын Сэтгүүлч Э.Булган, Зураглаач Н.Мөнх-Эрдэнэ нар төрийн ордонд ажиллаж байна.
Видео ярилцлага дэлгэрэнгүй үзэх линк:








