
Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Завхан аймгийн Тэс суманд үргэлжилж, намын нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Завхан аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Д.Пүрэвдорж, Эрүүл мэндийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга М.Бүрэнтөгс, Улс төрийн манлайллын академийн тэргүүлэх сургагч багш А.Амаржаргал, SDS-ийн удирдах зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр нар намын гишүүдтэй уулзалт хэлэлцүүлэг хийлээ.

Энэхүү уулзалтад Тэс сумын 30 гаруй гишүүн оролцон Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцов.


Уулзалтад оролцогчид мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, алслагдсан сумдад эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах талаар санал хүсэлтээ илэрхийлж байлаа.












