АИ-92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ

Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж Улсын арслан Р.Пүрэвдагва, Аймгийн арслан Я.Бумбаяр нарт хариуцлага тооцож, барилдах эрхийг нь хаслаа.
Тодруулбал, Улсын арслан Р.Пүрэвдагва, Аймгийн арслан Я.Бумбаяр нарыг Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон Үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх.
Биеэ авч явах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх, гэх заалтуудыг тус тус зөрчсөнд тооцож ёс зүйн дүрмийн 7.1.5-д зааснаар Улсын арслан Р.Пүрэвдагвад таван сар, Аймгийн арслан Я.Бумбаярт нэг сарын хугацаанд барилдах эрхийг нь хасах шийтгэл тус тус оноолоо.









