
Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Т.Аубакир Тэтгэврийн шинэчлэл, нийгмийн даатгалын өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.
“Нийгмийн даатгалын өөрчлөлтөөр 16-22 насны оюутан, залуус нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сонголт өгч байна. 20 настай Гэрлээ сурч буй бол нийгмийн даатгал төлөхгүй байж болох нь. 20 настай Аубакир ажлын байранд гарсан бол нийгмийн даатгалаа төлнө гэсэн үг. Энэ нь нэг талдаа оюутан, залуус цагийн ажил хийгээд орлоготой байх боломжийг бүрдүүлж байна нөгөө талдаа ажиллах хүч дутуу байгаа үйлчилгээний салбаруудад ажиллах хүч бүрдүүлэх боломж бүрдэж байна гэсэн үг.
Тав хүртэлх жилийн өмнө байгуулагдаж байсан, таван хүнтэй аж ахуйн нэгжийн гурван ажилтныг нь нийгмийн даатгалаас чөлөөлнө энэ нь шинээр эхэлж буй гарааны бизнесээ эхлээд таван хүнийхээ нийгмийн даатгалыг нь төлмөөр байдаг хөрөнгө мөнгө байхгүй байдаг заримдаа нийгмийн даатгалын өрөнд орчихсон л байдаг шүү дээ.
Ажил олгогч талаас төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг 0,1-0,9 хүртэлх хувиар буулгаж байна. Яагаад бууруулж байна вэ гэвэл хөдөлмөрийн нөхцөлөөс шалтгаалж хүнд нөхцөлд ажилладаг бол шимтгэлийг 2,5 дахин илүү төлдөг. Үүнийг 0,1-0.9 хувь бууруулж өгч байгаа нь улсын төсөвт 100 орчим тэрбумын ачаалалтай ч нийт нийгмийн даатгал төлөгч нарын шимтгэлийг бууруулж байгаа гэсэн үг юм.








