БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин, гэргий Пэн Лиюаний хамт Пхеньянд айлчилж байна

Өнгөрсөн даваа гарагийн өглөө Филиппиний өмнөд зүгийн бүс нутагт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас багадаа 35 хүн амь үрэгдэж, 144 хүн гэмтжээ.
Газар хөдлөлтийн голомт Филиппиний Сарангани мужийн эргээс 20 км зайд бүртгэгдэж, газар хөдлөлтийн чичирхийлэл Минданао арал даяар хүчтэй мэдрэгджээ. Газар хөдлөлтийн үеэр олон тооны барилга байгууламж нурсан ба нийгмийн сүлжээнээс газар хөдлөлтийн үеэр Хенерал Сантос хотод Jollibee сүлжээ рестораны дээд давхар нуран унаж буй бичлэгийг харж болох юм.
Эх сурвалж: The Guardian








