
Энэ даваа гарагийн өглөө Филиппиний өмнөд зүгийн бүс нутагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас эрэг орчмын бүс нутгууд цунамид өртөж болзошгүй учир иргэдэд өндөрлөг газар луу нүүн шилжихийг зөвлөжээ.
Газар хөдлөлтийн голомт Минданао арлын Хенераль-Сантос хотоос баруун өмнөд зүгт 13 км зайд, 10 км гүнд бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас зарим нэг байшин барилга нурж, айл өрхүүд тоггүй болж, багадаа 1 хүн амь үрэгджээ.
Номхон Далайн Цунами Сэрэмжлүүлгийн төв Филиппиний эрэг орчмын бүс нутагт цунамигийн өндөр 3 м хүрч, Индонез болон Малайзын далайн эргийн бүс нутгууд 1 м хүртэлх өндөртэй цунамид өртөж болзошгүй тухай анхааруулжээ.
Филиппин улс нь газар хөдлөлтийн идэвхжил өндөртэй Номхон далайн “Галт цагариг” бүс нутагт байрладаг тул тус улсад газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт элбэг тохиолддог юм.
Эх сурвалж: BBC








