
Г.Дамдинням: Оюутолгойн хэлэлцээр үргэлжилж байгаа, манай Засгийн газрын байр суурь хэвээрээ байна
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах хэлэлцээр үргэлжилж байна. Уг хэлэлцээрийн дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
Г.Дамдинням: “Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68 дугаар захирамжаар 2 ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.
- 1 дүгээр ажлын хэсэг нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний менежментийн төлбөрийг бууруулах, Олон улсын жишигт хүргэх
- 2 дугаар ажлын хэсэг нь зээлийн хүүгийн чиглэлд гарсан ийм ажлын хэсэг байгаа. Сүүлд 120 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсэг гарсан.
Менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсэгт ахлагчийн хувиар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд миний бие ажиллаж байна. Зээлийн хүүг бууруулах ажлын хэсэгт Сангийн сайд З.Мэндсайхан ажиллаж байгаа. 120 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ахалж байна. Өнөөдөр Рио Тинтотой хийж буй хэлэлцээр үргэлжилнэ.
Хүлээлтийн хувьд би нэлээн хатуу шаардлага тавьсан захидлыг хамгийн сүүлд илгээсэн. Манай ажлын хэсгээс уг захидлыг илгээсэн байгаа. Рио Тинтогийн талтай 4 дэх удаагийн уулзалт хийлээ. Асуудлыг шуурхай шийдэхгүй бол дараагийн хэлэлцээр байхгүй гэдгээ маш тодорхой илэрхийлсэн зарчмын шаардлага тавьсан. Хөрөнгө оруулагчид, Монголын ард түмэн, Засгийн газар бидэнд итгэж найдаж буй олон түмэнд сайн мэдээ дуулгахыг хичээнэ.
Менежментийн зардлыг одоо төлж байгаа төлбөрөөсөө маш тодорхой хэмжээний бууралт хийх ийм хатуу удирдамжийг Монгол Улсын Засгийн газраас өгсөн байгаа. Надад тодорхой үүрэг даалгавар өгсөн. Манай улсын хувьд хэлэлцээр хийж байгаа учраас энэхүү стратегийг нууцалдаг. Энэ бол нууцаар хэлэлцэгдсэн учраас би тодорхой хэлэх боломжгүй.
Хэлэлцээрийн үр дүн бодитой гарсны дараа нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэв.
Дэлгэрэнгүй видео ярилцлага үзэх линк:








амжилт