
2026 оны насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн өндөрлөж, шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо.
Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Астана хотод аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулагдана.

Монгол Улсыг эрэгтэйчүүдийн төрөлд:
- 57 кг-Б.Мөнх-Эрдэнэ
- 61 кг-Г.Батнасан
- 65 кг-Б.Зэнээмэдэр
- 70 кг-Т.Тулга
- 74 кг-Б.Ган-Эрдэнэ
- 79 кг-О.Сүлдхүү
- 86 кг-Н.Батбилгүүн
- 92 кг-Ц.Ганбат
- 97 кг-Т.Дэмчигдорж
- 125 кг-Б.Намбардагва нар тус тус төлөөлөн өрсөлдөнө.
Эдгээрээс Г.Батнасан, Б.Зэнээмэдэр, Б.Ган-Эрдэнэ, Ц.Ганбат, Б.Намбардагва нар насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа оролцох эрхээ авчээ.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд:
- 50 кг-Д.Отгонжаргал
- 53 кг-Б.Отгонтуяа
- 55 кг-Ц.Намуунцэцэг
- 57 кг-Б.Хулан
- 59 кг-Х.Болортуяа
- 62 кг-Т.Алтжин
- 65 кг-Т.Энхжин
- 68 кг-Э.Дэлгэрмаа
- 72 кг-З.Болортунгалаг
- 76 кг-Э.Даваанасан нар Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтлаа.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд өрсөлдөх Б.Отгонтуяа мөн насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа оролцохоор шалгарсан байна.
Сорил тэмцээний үеэр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр АНУ-аас хүрэлцэн ирж, залуу тамирчидтай өрсөлдөн, туршлагаасаа хуваалцжээ.
Монголын чөлөөт бөхийн тамирчид Астана хотноо болох дэлхийн аваргын дэвжээнд 20 жинд өрсөлдөхөөр болж байна.









