Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ

Монголын уулчин М.Мөнхөө дэлхийн дээвэр Эверестийн оргилд амжилттай дайралт хийсэн 19 дэх уулчин боллоо
Дэлхийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин М.Мөнхөө өнгөрсөн долоо хоногт авиралтаа эхлүүлж, өнөөдөр оргилд амжилттай гарлаа. Тэрбээр Эверестийн оргилд мөрөө үлдээсэн Монголын 19 дэх уулчин болж байна.

Дэлхийн зулайд манай улсаас өмнө нь:
- Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр (2005 онд),
- Гавьяат тамирчин Б.Гангаамаа (2011 онд),
- ОУХМ С.Бат-Эрдэнэ (2012 онд),
- Л.Баярсайхан (2012 онд),
- Гавьяат тамирчин Б.Цэвээндаш (2012 онд),
- ОУХМ Ц.Цогзолмаа (2012 онд),
- Ж.Бямбасүрэн (2018 онд),
- Б.Гантулга (2022 онд),
- О.Золбоохүү (2023 онд),
- С.Ганхүү (2023 онд),
- Ц.Гэрэлт-Од (2023 онд),
- Ц.Анхбаяр (2023 онд)
- А.Баттогтох (2025 онд)
- Б.Батхишиг (2025 онд)
- Ч.Ариунзул (2025 онд)
- Б.Нэргүй (2025 онд) нар амжилттай авирсан бол Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар (2024 онд) Эверестийн оргилд гарсан боловч буух замдаа харамсалтай нь нас барсан.
Эверестийн оргилд Монголын уулчин МУГТ Г.Өсөхбаяр анх мөрөө гаргаснаас хойш 21 жил өнгөрсөн байна. Эверестийн оргилд мөрөө гаргасан анхны монгол эмэгтэй уулчин нь МУГТ Б.Гангаамаа билээ.









