
“Urug.mn” 2026 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна
Улаанбаатар хот орчмоор өдөртөө үүлшинэ, бороо орохгүй харин шөнөдөө үүл багасна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +3+5 хэм, өдөртөө +14+16 хэм дулаан байна. Багануур орчмоор шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +13+15 хэм дулаан байна. Тэрэлж орчмоор шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -2-4 хэм хүйтэн, өдөртөө +11+13 хэм дулаан байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, өдөртөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүнэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7+12 хэм, бусад нутгаар +0+5 хэм дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6+11 хэм, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +17+22 хэм, бусад нутгаар +11+16 хэм дулаан байна.
Энэ сарын 19, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орж, сэрүүснэ.
Тиймээс болзошгүй нөөлөг салхи, шороон шуурга, мөндөр, аянга цахилгаан, үер ус, нойтон цасны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Ус, цаг уур орчны шинжилгээний газар







