
22 дахь удаагийн “Мисс Монголиа 2026” үндэсний ялагч, титэм гардуулах ёслол Хүн театр-т амжилттай болж өндөрлөлөө.
Энэ жилийн тэмцээний тэргүүн титэм болох “Мисс Монголиа 2026” болон “Мисс Интернэшнл Монголиа 2026” тэмцээний ялагчаар Ш.Хүслэн тодорч, Монгол Улсаа олон улсын тайзнаа төлөөлөх эрхийн эзэн боллоо.
Мөн “Миссис Монголиа 2026” болон “Миссис Хэритэж Интернэшнл Монголиа 2026” төрөлд Т.Уранзүү шалгарсан бол “Гранд Ази Модел Монголиа 2026” шагналыг Э.Хүслэн хүртжээ.
Түүнчлэн “Соёлын элч мисс” болон “Мисс Хэритэж Интернэшнл Монголиа 2026” төрөлд Э.Мишээл, “Аялал жуулчлалын элч мисс” болон “Мисс Ази Авардс Монголиа 2026” төрөлд Б.Мишээл нар тус тус шалгарсан байна.
Тэмцээний дэд байруудад:
- Нэгдүгээр дэд байр буюу “Мисс Глобал Монголиа 2026” – Б.Аззаяа
- Хоёрдугаар дэд байр буюу “Мисс Ази Пасифик Интернэшнл Монголиа 2026” – М.Мөнхзаяа
- Гуравдугаар дэд байр буюу “Күйн оф зе Пасифик Ази Монголиа 2026” – А.Анун нар тодорлоо.
Мөн тусгай шагналыг Э.Эрдэмсайхан хүртсэн байна.
Харин номинацийн шагналууд:
- “Фото мисс” – А.Сэлэнгэмөрөн
- “Фото миссис” – Д.Алтантуул
- “Бикини мисс” – Ш.Мөнгөнсаран
- “Мультимедиа мисс” – Ж.Содгэрэл
- “Оюунлаг мисс” – Ц.Халиун
- “Нөхөрсөг мисс” – З.Ариунзаяа нар шалгарчээ.
Ийнхүү “Мисс Монголиа 2026” тэмцээний ялагчид тодорч, эх орноо төлөөлөн олон улсын нэр хүндтэй миссийн тэмцээнүүдэд оролцох эрхээ гардлаа.







