Вашингтон цэргийн ажиллагаагаар Кубын удирдагч асан Рауль Кастрог баривчилж болзошгүй

Ерөнхий сайд Н.Учрал-ын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тавдугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Эрүүгийн Цагдаагийн албанаас хойшлуулшгүй арга хэмжээ авчээ.
Тодруулбал, нөөцийн мах бэлтгэн нийлүүлсэн есөн аж ахуйн нэгжийн агуулахыг лацдан, шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлд худалдаалагдаж байсан нөөцийн махны борлуулалтыг өнөөдрөөс түр хугацаанд зогсоожээ.
Шалгалтын хүрээнд нөөцийн махны хадгалалт, чанар аюулгүй байдал, нийлүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа бөгөөд шалгалтын дүн гарсны дараа дараагийн шийдвэрүүдийг танилцуулах юм байна.









0Э