Н.Учрал: Нөөцийн 2500 тонн мах хаана байгааг шалгаж, үнийн дарамтыг бууруулна

Монголын Үндэсний бөхийн холбоо-ны ээлжит X Их Эе хурал өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж, холбооны шинэ тэргүүнийг сонголоо.
Дүрмийн дагуу нийт 255 төлөөлөгч оролцохоос 204 нь буюу 80 хувийн ирцтэйгээр хурал эхэлсэн байна. Хурлын үеэр холбооны тэргүүнийг сонгох санал хураалт явуулахад төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ц.Магалжавыг улираан сонгожээ.
Тэрбээр сонгогдсоныхоо дараа “Үндэсний бөхийн төлөө хамтдаа ажиллаж буй бүх хүмүүст баярлалаа. Ирэх хугацаанд соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг түлхүү хэрэгжүүлнэ. Мөн бөхчүүдийн ёс зүй, хандлага дээр анхаарч ажиллана” хэмээн онцолсон байна.
Мөн өсвөр үеийнхэнд үндэсний бөхөөр дамжуулан өв соёл, уламжлалыг таниулах ажлыг эрчимжүүлэхээ илэрхийлжээ.







