
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д хийсэн айлчлалынхаа дараа Fox News сувагт өгсөн ярилцлагадаа Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй яриа хэлэлцээ хийсний дараа Вашингтоны Тайванийн тал дээр баримталж буй бодлого өөрчлөгдөөгүй гэжээ.
Тэрээр Тайвань тусгаар тогтнох замыг сонгож, америкчуудыг олон мянган милийг туулж дайтахад хүргэхгүй гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Д.Трамп Тайваньд 14 тэрбум ам.долларын зэр зэвсэг нийлүүлэх гэрээг хараахан зөвшөөрөөгүй байгаа гэжээ.
Бээжин Тайванийг өөрийн улсын нэг хэсэг гэж үздэг ба АНУ 1979 онд Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосноор БНХАУ-ын “Нэг Хятад” бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.
Нөгөө талаас Вашингтон өнөөдрийг хүртэл Тайванийн удирдлагуудтай харьцаж, Тайваньд зэр зэвсэг нийлүүлсэн хэвээр байгаа юм.
Эх сурвалж: BBC







