
Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 25-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлсэн.
Даваа гарагаас буюу тавдугаар сарын 15-наас эхлэн 10 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарийг танилцуулж байна.
БӨҮР, Говь-2 ХК орчим Вива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид, Ирээдүй хороолол, БҮК орчмын хэрэглэгчид, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хороолол, ХУД-ын нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19-р хороолол орчмын хэрэглэгчид 10 хоног хэрэглээний халуун усны хязгаарлалтад орно.







