
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой хэргээс өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд анхан шатны шүүхээр 6 хүнд холбогдох 6 хэргийг шийдвэрлүүлж, шүүхээс 6 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоноос 2 хүнд зорчих эрхийг хязгаар ял, 4 хүнд хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. Хэргийг тоймлон хүргэвэл:
-Н.Ц нь 2025 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, өвс гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодсыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Н.Ц-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодсыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шийдвэрлэсэн;
-Д.Н нь 2025 оны 8 дугаар сард … аймгийн …гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, …дүгээр байрны … тоотод 157.3 грамм хэмжээтэй бодисыг хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Д.Н-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн;
-Б.Л нь 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Оргил стар хотхоны …. тоот гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, “MDMB-4en-PINACA”-ын агууламжтай, 15 мл хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан,
Мөн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хан Хиллс хотхоны хойд талын гадна зогсоолд байрлах … УБЭ улсын дугаартай, ниссан кашкай загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, “MDMB-4en-PINACA”-ын агууламжтай, 6 ширхэг, 1 мл-ийн тариуртай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодсыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.Л-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодсыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 21,6 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн;
-Б.Ч нь 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт …УАВ улсын дугаартай, хар өнгийн Лексус-Эс 300 Эйч загварын тээврийн хэрэгсэлд байхдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0.1 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодсыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.Ч-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодсыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн;
-Г.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 400,000 төгрөгийг Н.Б-ээс хүлээн авч, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0.2 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Н.Б-д худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Г.Н-д хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн;
-О.Б нь 2024 оны 12 дугаар сарын эхээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн I жагсаалтад багтсан, “LSD” гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Москва хорооллын …дугаар байрны … тоотод “LSD” гэх хэрэглээний нэршилтэй 59 ширхэг сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан;
Мөн 2022 оны 9 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө үүрийн 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, … зочид буудлын В1 давхрын караокед хохирогч Б.Б-тэй тооцооны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь халдаж, “хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах), Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс О.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 2 жил, 1 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Иргэн танд:
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж, хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай. Манай улсын хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хилээр нэвтрүүлэх зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцдог болохыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.







