
Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаар дараах байр суурийг илэрхийлжээ.
“2023 оны ТЭЗҮ дээр тооцоолсноор 2035 онд ноогдол ашгаа авч эхэлнэ хэмээн тооцоолсон байгаа. ТЭЗҮ гэдэг нь өнөөдөр байгаа мэдээлэл дээр үндэслэж ирээдүйд бид ямар нөхцөл байдалтай байх вэ гэдэг дээр тооцоолол гаргадаг. Зэсийн үнэ ямар байх вэ, түлшний үнэ ямар байх вэ гэдэг дээр бүх зүйл дээр тодорхой таамаглал гаргаж байгаа зүйлийг ТЭЗҮ гэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар зэсийн үнэ өндөр байна ТЭЗҮ-д тусгагдаагүй үнэ шүү дээ. Түлшний үнэ бидний тооцоолсноос өндөр байгаа. Энэ бүхэн нийлж байж Монгол Улсын хүртэх өгөөжид нөлөөлнө. ТЭЗҮ дээр 2035 он гэж тооцоолсон байгаа тооцоолол наашилсан ч болно цаашилсан ч болно” гэлээ.







