Монголын оюутны спортын VII наадам ёслол төгөлдөр хөшгөө хаалаа

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт: Монголбанкны нүсэр бүтцийг цомхотгож, 19 газрыг 10 болгож цөөлсөн. Энэ хүрээнд ажилтны орон тоог 560 болголоо.
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт бүтэц бүрэлдэхүүн мөн ажилтны орон тооны асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монголбанкны бүтэц 6 жилийн өмнө 2018 онд 540 хүний орон тоотой байсан юм билээ. Түүнээс хойш жилүүдэд нэмэгдээд 701 болсон. Харин одоо Монголбанкны захиргааны зүгээс буцаагаад 560 ажилтны орон тоотой болгож байна.
Бүтэц нэлээн нүсэр байсан учраас 19 газрыг 10 болгосон. Тэгэхээр арай цомхон, бас хурд нэмэгдэж байна гэсэн үг. Бүтээмжийг нэмэгдүүлэх, цаашдаа боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэж нүсэр бүтцийг багасгаснаар бараг 50 хувь цөөрч байна гэсэн үг.” хэмээлээ.
Видео ярилцлага үзэх линк:







