Ой, хээрийн гал түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалжээ
Монгол Улсын 2026 оны эхний дөрвөн сарын импортын статистик мэдээлэл гарчээ. Он гарснаас хойш нийт 3.6 тэрбум ам.долларын импорт хийсэн бөгөөд үүний хамгийн их хувийг шатахуун, автомашин болон хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.
Импортын бүтцэд нефтийн бүтээгдэхүүн 23.8 хувь буюу 872.2 сая ам.доллароор тэргүүлжээ. Харин суудлын автомашины импорт 304.5 сая ам.доллар, ачааны автомашины импорт 137.6 сая ам.долларт хүрчээ.
Мөн бульдозер, экскаватор зэрэг уул уурхай, барилгын техник хэрэгслийн импорт 84.3 сая ам.доллар, цахилгаан эрчим хүчний импорт 83.4 сая ам.долларт хүрсэн байна.
Хүнсний бүтээгдэхүүний импортын хувьд зарим нэр төрлийн бүтээгдэхүүний хэмжээ эрс өссөн байна. Тухайлбал:
- Цагаан будааны импорт 7 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өсжээ.
- Өндөгний импорт 30.5 сая ширхэг болсон ч өмнөх оны мөн үеэс 30 хувиар буурчээ
- Улаанбуудайн импорт 78.4 мянган тоннд хүрч, 33.3 хувиар өсөв.
- Тахиа, гахайн махны импорт 15.1 мянган тонн болж, 28.3 хувиар нэмэгджээ.
- Жимс, самрын импорт 34 хувиар өссөн байна. Харин ургамлын тос болон элсэн чихрийн импорт өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна.
















