ҮСХ: Тахиа, гахайн махны импорт 28.3 хувиар өсжээ

Ой, хээрийн гал түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
Ихэнх нутгаар хуурайшилт нэн их болон их түвшинд байгаатай холбогдуулан ой, хээрийн гал түймэр гарах эрсдэл өндөр байна.
Ой, хээрийн гал түймрийн шалтгаан, нөхцөлийн 70 орчим хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдэл буюу дутуу унтраасан чүдэнз, тамхины иш гал, үнс нурам зэргээс үүдэж байна.
Жижиг оч ой, хээрийн их түймрийн эхлэл болж, их хэмжээний хохирол учруулдаг.
Иймд:
- Ой, хээрийн бүсэд амьдарч байгаа айл өрхүүд цогтой үнс нурмаа ил задгай асгахгүй байх
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаялгүй, бүрэн унтраах
- Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах






