
Ардчилсан намын Ерөнхий нарын бичгийн даргаар сонгогдсон С.Баярцогт мэдээлэл өглөө.
“Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоны дараа хоёр зүйлийг намын гишүүд дээ хандаж хэллээ. Нэгдүгээрт эв нэгдлийг хангах нь хамгийн чухал асуудал. Миний бие Ардчилсан намын бүх фракцын төлөөлөлтэй богино хугацаанд уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авч нэг зүгт чиглүүлэх ажлыг эхлүүлнэ. Хоёрдугаарт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь манай намын гүйцэтгэх байгууллага буюу улс төрийн зөвлөлийг даргалдаг. Тийм учраас энэ байгууллагадаа ная, ер хоёр мянгаад оны залуусыг оруулж ажиллуулах болно гэдгээ үндэсний бодлогын хорооны хуралдаан дээр хэллээ. Бид ахмад, дунд үеийн хийсэн ажлыг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна” гэлээ.







