
Зургийг AI ашиглан бүтээв
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардан төв талбайн гадна суусаар буй. Багш, эмч нарын цалинг нэмж буйтай адил ахмадуудын тэтгэврийг нэмэх боломж манай улсын төсөвт бий эсэх дээр Сангийн сайд З.Мэндсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нараас хариулт авлаа. Тэдний хариулт “Ахмадуудын тэтгэврийг нэмэх мөнгө авдраа ухсан ч байхгүй” хэмээн хэлж байна.
З.Мэндсайхан: Багш, эмч нарын цалин төсөв дээр өндөр ачаалал өгч байна. Ахмадуудын тэтгэврийг 1.5 сая болговол төсөв дээр 4 их наядын ачаалал ирнэ. Бидэнд одоохондоо ийм боломж алга.
Т.Аубакир: Төрийн ордны гадна сууж буй ахмадуудтайгаа уулзсан. Ихэнхийг нь л таньж мэддэг болж байна дөө. Гадна сууж буй ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая эсвэл 1 сая болго гэж байгаа. Шулуухан хэлэхэд тийм боломж байхгүй. Харин би нэг зүйлийг амлаж байна. Итгэлцүүрийг шинэчилнэ. Итгэлцүүрээр 140 орчим мянган иргэний тэтгэвэр тайрагдаад, бодитой авах ёстой тэтгэврээсээ бага тэтгэвэр авч байгаа. Хоёрдугаарт инфляцтай уялдуулж, тэтгэврийг 2027 онд нэмэх төсвийн төсөлд саналаа өгөхөөр бэлтгэж байна. Манай яам ажиллаад, үндсэндээ бэлэн болж байна.
Ний нуугүй хэлэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хамгийн түрүүнд өртөж байгаа хүмүүс бол ахмадууд. Авч байгаа тэтгэвэр нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг гүйцэхгүй байна. Тийм учраас эхлээд хийж чадах зүйлээ л хүн амлах ёстой. Зарим гишүүд тэтгэврийг 1.5 сая болгох боломж байгаа гээд байх шиг байна. Тэгвэл тэр боломжоо УИХ дээр ярь. Улсын төсвийг хуваарилах, хэлэлцэх, батлах онцгой эрх УИХ-д бий шүү дээ. 1.5 сая болгох боломжтой гэж яриад буй УИХ-ын гишүүд нь гараад тайлбарлах хэрэгтэй. Боломжууд байгаа юм бол гарч ирээд ярь. Ахмадуудын тэтгэврийг 1.5 сая болгоод, дараа нь гарах үр дагаврыг нь толгойгоороо хариуцна гэдгээ УИХ-ын гишүүд хэлэх хэрэгтэй. Дэлгүүрийн худалдагч нар ухаантай хүмүүс шүү. “Өвөө таны тэтгэвэр нэмэгдсэн шүү дээ. Гурилын үнэ 200 төгрөгөөр нэмэгдчихлээ. Мах 500 төгрөгөөр нэмэгдчихлээ” гэвэл хариуцлагыг нь хэн хүлээх юм. Боломж байгаа юм шиг ахмадуудыг турхираад, УИХ-ын гишүүд өөрсдөө хариуцлагаа хүлээх хэрэгтэй.









tetgewer nemsen nemeegui ylgaa baihgui yumnii une osdogooroo osoodol baina uuniig l hazaarlan zogsooh heregtei ter ih huraliin mongonii shunaltai mahan tolgoinuud oilgohgui baina gejuu hunsnii orgon heregleenii baraanii uniin deed hyzgaariig huulichlah yostoi..daraa n tetgewree nem
юу бүтээчээд 1.5 сая авна гээд байгаа улс вэ цэвэрлэгч сайдтайгаа ижил тэтгэвэр авмаар баыгаам уу ажил хийж яваа хойч үе чинь 1.5 сая авахгүй шахам байхад ажил хийж тэтгэвэр дээрээ нэмэхийн оронд алмайрч хэвтэж байж, амралт сувиллаар дүүрэн авгай нар бүжиг гэж жомбого царайлаад явж байна ажил хий нэмэлт орлого ол
2 сайдыг огцоруул