
“Өрөг” ярилцлагын энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Б.Жаргалан оролцлоо.
Ардчилсан намын Их хурал, дотоод зохион байгуулалт, Ерөнхийлөгчиййн санаачлан өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль болон түүнийг тойрсон улс төрийн нөхцөл байдал зэрэг сэдвээр ярилцлаа.
Нойртой явж байна уу танай нам нойргүй шахуу л шөнөжингөө хуралдаад байна зөвхөн генсекээ томилох гэж нойргүй олон өдөр хуралдсан биз дээ?
– Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын Их хурал зохион байгуулагдсан намын Их хурлаараа “Шинэ Тэмүүлэл” гээд АН-ын ирэх жилүүдийн мөрийн хөтөлбөр платформын суурийг тавих бодлогоо намын дарга маань зарласан.
Үндэсний бодлогын хорооны хурлаа бүтэц зохион байгуулалтын асуудлууд шинэ үндэсний бодлогын хорооныхоо бүрэлдэхүүнийг бас батламжилах зэрэг олон асуудлууд ярьсан.
Улсын Их хурал дээр харахад нэлээн зоригтой шүүмжилж байгаа харагддаг?
– Би чинь АН-д 20 гаруй жил явж байгаа намаа бол шүүмжлэх дээр бол их хойрго байдаг шүү дээ. Намаа бол хамгаална, эрх баригчдыг бол шүүмжилнэ.
Таны оюутан насыг дурсана. Дүнгийн талаар яриулна. Нэлээн олны анхаарал татаад байсан.
– Би бол бакалаврынхаа зэргийг АНУ-д Нью йоркийн их сургуульд хамгаалсан. МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн орсон нь өөр түүхтэй холбоотой. 2017 оны намар нэг шалтгаантайгаар МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн орсон байдаг.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль дээр олон нийт болон парламентын гишүүдийн дунд мэтгэлцээн өрнөлөө. АН-ын бүлэг дэмжихгүйгээ илэрхийлсэн. Гэвч 17 гишүүн танай намаас дэмжсэн байна. Таны хувьд дэмжихгүй байгаа гэж харсан. Гэхдээ энэ 17 гишүүн ямар нэг барьцаа шахалтаар дэмжсэн үү?
– Ямар нэг барьцаа, шахалт байсныг би мэдээж хэлж мэдэхгүй шүү дээ. Бүлгийн хурал бол хуралдсан. Бүлэг дээрээ бид нар саналаа нэгтгэсэн, 2 одтой шийдвэр гарсан.
Тухайн үеийн бүлгийн ирц 25 хүний ирцтэйгээр хуралдсан. Тэр ирцийн дийлэнх олонхоор нь бид нар шийдвэр гаргаад энэ хуулийг дэмжих нь АН-ын үзэл санаа үзэл баримтлалд харш байна гэдэг өнцгүүдийг дийлэнх олонх гишүүд хэлж байсан. Тэгээд энэ удаад 2 дахь удаагаа шийдвэр гаргасан боловч бас бүлгийн зарим гишүүд үүн дээр эсрэг байр суурьтайгаар оролцлоо. Энийг бид нар нэлээн нухацтай ярилцах ёстой гэж харж байгаа.

АН-д байгаа 14 гишүүн Ерөнхийлөгчийн барьцааны гишүүдээ гэж яриад яваад байна. Та эдгээрийг мэдэх үү?
– Ер нь ийм л нөхцөл байдал руу орчихлоо л доо. Өнгөрсөн намар яасан бэ гэхлээр манай эрх баригч нам чинь 2, 3 хуваагдаад л намрын чуулган тэр чигээрээ л яг л одоо эрх баригч намын дотоод тэмцэл зодоон болоод тэр нь төрийн зовлон боллоо гээд л бид бүгдээрээ ярилаа шүү дээ.
Энэ удаад МАН-ын дотоод тэмцэл асуудал нь ерөнхийдөө институт хоорондын зодоон руу шилжчихлээ шүү дээ. Янз бүрийн хүрээ хязгааруудаа байж болох хэмжээнд даваад институт хоорондын зодоон магадгүй суурь үнэт зүйл рүүгээ халдсан ардчилсан Үндсэн хууль руугаа халдсан түвшинд оччихлоо.
Тэгэхээр энийг бид нар зөвхөн МАН-ынхан хоорондоо зодолдож байна эрх ашгийн тэмцэл тулаан байна аа гэдэг агуулгаар нь харахад бэрх болчхож байгаа юм. Тэр утгаараа бол бид нар энэ дээр байр сууриа томьёолох нь чухал байхгүй юу.
Сая Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг байнгын хороон дээр хэмлэлцэх үеэр УАБЗ-ийн нарийн бичгийн дарга Бямбажаргал таныг дүн гуйлгаж тавиулж байсан гэсэн. Дүнгээ гуйж тавиулж байсан уу?
– Би тэр хүний хичээлд суусан гэлээ гэхдээ тийм дүн гуйх харилцаанд бол огт ороогүй. Тэгээд түүнээс гадна ер нь бол Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн барьсан хуулийнхаа төслийг танилцуулах байдал байнгын хороо УИХ-ын чуулганд орж ирэхдээ ерөнхийдөө парламентыг үл хүндэтгэсэн УИХ-ын гишүүдийг үл хүндэтгэсэн янз бүрийн субъектив байр байдлаар гүтгэж дайрсан, доромжилсон зан авир маш ихээр гаргасан. Тэр бас л нөгөө хүрээ хязгааруудыг давж байна гэсэн үг шүү дээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөллүүд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга хүн орж ирчихээд Парламентын гишүүдийн асуултад хариулахгүй шал өөр тэс хөндлөн субъектив дайралт хийгээд байна гэдэг чинь байж боломгүй зүйл шүү дээ.
Тэгээд тэрийгээ ёс зүй ярьж одоо нөгөө гишүүд ёс зүйгүй байгаа учраас ийм хууль санаачилж байна аа гэдэг үндэслэл тайлбар хэлж байгаа байж өөрөө тийм ёс зүйгүй байдлаар хэн нэгнийг гүтгэн доромжилно гэдэг… Би бол ерөөсөө ойлгохгүй байгаа.
Та хуулийн магистр төгссөн юм уу, бакалавр уу?
– Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эчнээ ангид бакалавраар сурсан. Өмнө нь хэлсэн шүү дээ. АНУ-ын Нью йорк хотод байрлах Колумбын их сургуулийг Эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшээд, төгссөн. 2017 онд УИХ-ын сонгуулийн үеэр 2017 оны цагаан сарын өмнөх яг баасан гарагт манай аавыг тухайн үед АТГ-аас дуудаж мэдүүлэг авах нэрийдлээр тэр орой 461 рүү аччихсан байдаг.
Манай гэр бүлийнхэн ер нь бүгдээрээ эдийн засгийн чиглэлийн хүмүүс байдаг. Цаг хугацаа нь тулахад өмгөөлөгч ч олддоггүй юм билээ. Хаанаасаа эрүүгийн хэрэг дээр өмгөөлөгч хайж явахаа ч мэдэхгүй хоёр долоо хоног аавыг 461-д байх цаг хугацаанд бол бид нар Эрүүгийн хуулийг судалсан даа.
Эрүүгийн хууль Эрүүгийн процессын хууль гэх мэт. Тэр намар нь би ямар ч байсан энэ дээр анхан шатны мэдлэгтэй байх ёстой юм байна Яг энэ салбарыг ойлгоод өөрийгөө л одоо тайтгаруулж байна. Тэгэхэд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг шиг хандах ч хүн байхгүй болчихож байгаа юм.
Хуулийн төсөл хэлэлцэж байхад бараг тулгаж байгаа юм шиг хүмүүс рүү субъектив дайрч байна. Барьцаа байна уу, барьцаалагдаад байдаг юм уу? ийм зүйл УИХ-д одоо байдаг юм уу?
– Аливаа шийдвэр гаргахдаа аль болох бүх талын мэдээллийг цуглуулаад аль болох объектив байдлаар иргэдээ төлөөлж байгаа хүний өнцгөөс асуудалд хандахыг зорьж байгаа. Хэрэв тийм янз бүрийн барьцаатай байх юм бол бараг больсон дээр шүү дээ. Ардчиллыг гажуудуулж байгаа хэлбэр биз дээ?
Танай нам сая хэдэн өдөр л хуралдсан. Шөнөжин хуралдаж генсекээ томиллоо гээд байдаг. А.Батпүрэв, Д.Амарбаясгалан гэж хүмүүсийг яагаад дэмжсэнгүй вэ? С.Баярцогтыг хэн генсек болгосон бэ?


– АН-ын хувьд үүрэх хариуцлага маш өндөр байгаа гэж харж байгаа. Яагаад гэхлээр өнгөрсөн 36 жилийн Монголын ардчиллын түүх бол маш олон сорилтуудын дундуур явлаа шүү дээ.
Жишээлбэл Ерөнхийлөгчийн институтээс парламент руугаа халдах явдал манай намаас сонгогдсон ерөнхийлөгчдийн үед ч бас байсан. Үеийн үед энэ тэнцэл яваад байлаа шүү дээ.
Харьцангуй тэнцвэртэй байдлаар. Харин одоо энэ цаг мөчид яаж байна вэ гэхлээр өнгөрсөн хугацаанд бид ардчиллаас ухарлаа гэдэг зүйлийг маш олон зүйл дээр ярилаа. Энэ ардчиллаас ухарч байгаа явдалтай тэмцэх, үүний эсрэг бат зогсох иргэдэд альтернатив сонголт өгөх цорын ганц нам нь АН байхгүй юу. Тэгэхээр АН яг тэр хатуу байр суурь дээрээ тогтвортойгоор зогсох ёстой гэж харж байгаа.
Тийм ч учраас бид О.Цогтгэрэл дарга өнгөрсөн жилийн 8 сард намын даргаар сонгогдсон. Түүнээс хойш намын шинэчлэлийн бас нэг цогц Хөтөлбөр боловсруулаад нэлээн цаг хугацаанд ажиллалаа шүү дээ. Дотоод сонгуультай цаг хугацаанд генсекийн үүрэг гүйцэтгэгчээр ажилласан Д.Амарбаясгалан даргыг санал болгосон.
Сая дотоод сонгуулиараа ямар ч байсан санал хураалтаа тодорхой болгох асуудлууд шийдсэн юм байна. С.Баярцогт даргыг олон томоохон бизнесүүдийн төлөөлөл гэж яриад байдаг л даа. Тэгээд хэн генсек болгох вэ?
– Яах вэ намын дарга С.Баярцогт даргыг Улс төрийн зөвлөл дээр орж ирээд санал болгосон. Мэдээж хэрэг бид бол өмнө нь ингэж фракцууд хоорондоо тохироод нэг нам нэг фракцаас намын дарга байлаа гэж үзэхэд генсек нь өөр фракцаас байх ёстой гэсэн шахалтууд бол явсан.
Сая улс төрийн бужигнааны үеэр Туулын хурдны замыг нэлээн олон нийтийн зүгээс шүүмжиллээ л дээ. Туулын хурдны замыг таны аав Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа ТЭЗҮ-ийг нь боловсруулж анх төслийг нь танилцуулж байсан. Тэгэхээр сүүлийн үеийн гол маргаан бол ДЦС-даа засвар ч хийж чадахгүй мөнгөгүй төсөвгүй байж Туулын хурдны зам тавих гэлээ гээд шүүмжлээд байгаа. Таны хувьд энэ төслийг явуулах хэрэгтэй гэж үзэж байна уу?
– 2012- 2016 оны ЗГ-ын асуудлыг ярья л даа. Яг тухайн үед Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн сайдаар бол тухайн үед манай аав ажиллаж эхэлсэн. За тэр цаг хугацаандаа Улаанбаатарын түгжрэл энэ агаарын бохирдлын асуудлыг шийдэх ёстой гэдэг манай намын хүсэл зориг байсан юм. тухайн үед бол Улаанбаатарын түгжрэлийг яаж хэрхэн бууруулах вэ гэдэг дээр маш өргөн цар хүрээтэй тооцоо судалгаанууд бас хийгдсэн. Гудамж төсөл гээд ийм төсөл хэрэгжүүлэгчид нэгж хүртэл байгуулсан. Одоо гэнэт 10 хэдэн жилийн дараа гэнэт ухаан орсон юм шиг гэдэг шиг гэнэт л 2,3 их наяд төгрөгөөр ийм зам барина аа гээд гараад ирж байгаа байхгүй юм.
Тухайн үед тэгэхээр та аавынхаа орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан шүү дээ. Энэ төслийг хэр үр өгөөжтэй төсөл гэж харж байсан бэ?
– Бид нар харин Гудамж төслийг бүхэлд нь Улаанбаатар хотын замын дэд бүтэцэд жижиг замууд маш чухал юм байна том тойруу замууд бас хэрэгтэй тойрог зам хэрэгтэй юм байна энэ голдоо нэвтрэх чадвар бүхий жижиг замууд уулзварууд маш чухал юм байна аа гэдэг тооцоонууд, зураглалууд байгаа. Миний хувьд бол яг тэр төсөл дээр айхтар зөвлөж байсан зүйл байхгүй. Яагаад гэхлээр би мэргэжлийн хүн биш шүү дээ. Гэхдээ аливаа юманд чинь нэг концепцтой байх ёстой шүү дээ.
Тэгэхээр одоо бол надад бол нийслэл Улаанбаатар бас л тэгэх дээр яг одоо хот нийслэлийнхэнд тайлбарлаж байгаа нь бол том цогц төслийн л нэг хэсэг байгаа юм аа. Үгүй ээ тэгэхдээ гээд байгаа юм. Харин би яг тэрийг ярих гээд байгаа юм. Одоо нийслэл Улаанбаатар хотын хувьд болохлоор УИХ-д нөгөө Улаанбаатарыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө оруулж ирээд за тэр нь болохлоор одоо одоогоороо батлагдаагүй байгаад байгаа. Тэгээд л нэг ажлын хэсэг байгуулчхаад л яваад байгаа тэ? Тэгэхээр тэр нөгөө 20 40 чинь бол одоогоороо батлагдаагүй байна. Тэгэхээр чинь тэр нөгөө 1 арванван 6 мега төслийг чинь бас нэлээн олон нь яг энэ нөгөө зам тээврийн тээврийн салбарт хамаарч байгаа байхгүй юу. Гэхдээ тухайлах юм бол нийтийн тээвэр дээрээ нэгэн зэрэг дүүжин тээвэр ч хийгээд л метро ч хийгээд л нөгөө эл ар тиийн ч хийгээд л тэ тийм зүйл бас байдаггүй юм аа гэж хэлээд байгаа байхгүй юу.
Аавтайгаа ер нь ярилцаад үзвэл бас их зүгээр л юм байна. Тухайн үед бас тооцооллуудыг хийж байсан шийдлүүдийг харж байсан л байх. За хоёулаа ер нь ярилцлагадаа аавыг нь нэлээн их дурдлаа. Би бас сошиалаас бас ингээд аавынх нь яг ааваасаа хоёулаа юм байна тэ аан зургийг харсан.
Ер нь аавынхаа та одоо үзэл санаа залгамжийг үргэлжлүүлэх гэж АН-д орсон уу эсвэл яг үзэл баримтлалаараа АН-ыг сонгосон уу?
– Манай аав бол одоо бас ардчиллын анхдагчын нэг. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд гар бие оролцсон хүмүүсүүдийн нэг тэгэхэд бол би мэдээж нэлээн бага насны хүүхэд байсан. Ер нь бол манай гэрт АН-ын гал тогооны гэж яригддаг олон ярианууд яригддаг байсан. Тэр ч утгаараа би бол ер нь сонголтгүйгээр тэр бүх зүйл рүү багаасаа орж явсан байдаг. Би яг 18 нас хүрээд АН-д яг өөрийн ухамсарт сонголт хийгээд элсэж орсон.


АН-ын жагсаалтад яаж багтав? Аавынхаа нөлөөгөөр багтсан гэсэн үг үү?
– Манай аав 2016 онд УИХ-ын сонгуульд ялагдсан. Тэрнээс хойш бол Улс төрийн өндөр албан тушаал хашаагүй. Би 2023 онд бол АЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Би 2016 оноос 2023 он хүртэл АЭХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2023 онд АЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Энэ жагсаалтын онцлог чинь эмэгтэйчүүдийн квоттой холбоотой асуудал байсан шүү дээ. Тэгээд ингээд солбилцоно гэдэг жагсаалтаа зиплэнэ гээд байгаа шүү дээ тэ? Тэгээд энэ нөгөө энэ жагсаалтыг зиплэдэг асуудал бөгөөд. Одоо энэ эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал дээр бол би намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагад олон жил ажилласан хүний хувьд бол маш их.
Ач холбогдол өгч байсан. Миний яг нам доторх улс төрийн карьерт бол яг аавын нөлөө ялангуяа сүүлийн 10 жилд огт байгаагүй гэдгийг хэлмээр байна.
Та дараагийн 2028 оны сонгуульд тойргоос дэвших үү?
– За миний хувьд бол угаасаа 2028 оны сонгуульд тойргоос дэвшинэ гэдгээ илэрхийлчихсэн байгаа. Бид дүрэмдээ тийм заалт оруулчихсан байгаа. Тойрог бол олдоно гэдэгт бол 80% итгэлтэй байна.
УИХ-ын дарга намын намын гишүүн байж болохгүй ээ гэсэн хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа шүү дээ. Гэтэл Үндсэн хуульд УИХ-ын даргыг УИХ-ын гишүүд дотроос нэр дэвшүүлнэ ээ гээд заачихсан байгаа. Тэгэхээр та бүхний өргөн барьсан хуулийн төсөл батлагдах нь хэцүү юм биш үү эсвэл Үндсэн хуульдаа гар дүрэх ёстой юм уу?
– Шинээр сонгогдсон УИХ-ын дарга маань ерөнхийдөө энэ хуулийн төслийг хүлээж авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн шүү дээ. Таван намын төлөөлөлтэй парламентыг харин нэг намынх нь дарга нь удирдаад, тэндээсээ намынхаа пропагандаг яриад байж болдоггүй гэдгийг бол бид нар сая Н.Учрал даргын богинохон цаг хугацаанд УИХ-ын даргаар ажиллах дээр мэдэрлээ шүү дээ энэ дээр. Жишээлбэл чуулганы завсарлагааны үеэр Н.Учрал дарга намынхаа даргын ажлыг УИХ-ын даргын ажлын хамтаар л нэг хийгээд яваад байсан шүү дээ. Жишээлбэл УИХ-ын даргын хувиар аймаг дүүргүүдэд уулзалт хийлээ хажууд нь ингээд намын уулзалтууд нь давхар яваад ч юм уу. Бид нар ч гэсэндээ одоо намынхаа мэдээллийг тавья л даа АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлыг лайв явуулдаг ч юмуу.
Засгийн газрын эмэгтэй гишүүнд бэлгийн дарамт үзүүлсэн байна аа түүнийг УИХ-ын дарга нь чимээгүй өнгөрөөч ээ гэж хэлсэн гээд ер нь эмэгтэй гишүүдэд бэлгийн болон өөр бусад дарамт шахалт байдаг юм уу?
– За би бол яг хувь хүн дээрээ бол бас яг тийм зүйл алга. Гэхдээ ер нь манай нийгэмд ялангуяа улс төрийн салбарт байгаа эмэгтэйчүүд дээр илүү их цензур тавигдаж байна шүү дээ. Эмэгтэй гишүүд гэхээрэй илүү төлөв даруу байх ёстой ингэж хувцаслах ёстой гэх мэтчилэн. Тэгэхээр улс төрд эмэгтэйчүүд цөөн байгаад байгаагийн бас шалтгаан тэр байгаад байна шүү дээ.








