Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс дэх Нео сити хотхоныг дайран өнгөрч Нүхтийн авто зам хүртэлх дөрвөн эгнээ бүхий хоёр километр авто замыг барих ажил эхэлжээ. Авто замын хоёр талд хоёр метр өргөн явган хүний зам барихаас гадна гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам угсрах аж.
Авто замыг барих төсөвт өртөг ₮11.7 тэрбум байна. Ажлын гүйцэтгэгчээр “Баруун бүсийн зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ шалгарч, дөрөвдүгээр сарын 28-ны өдөр авто замын тэг тэнхлэг хүлээлэн газар шорооны ажлыг эхлүүлээд байгаа аж. Уг авто замыг наймдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөж буй” гэв.








