
З.Энхболдыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг үйлдсэн хэмээн үзэж хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хассан билээ.Түүнийг улс төрийн захиалгаар шоронд хорьсон хэмээн намынх нь нөхөд хардаж буйгаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр түүнийг хорих ангид очиж, эргэжээ.
Тэрбээр энэ талаараа “Өчигдөр би З.Энхболд даргыг эргэж очсон. З.Энхболд даргын өрөөнд хоригдож байгаа хүмүүсийн тухай яриаг сонслоо л доо. 600 мянган төгрөгөөр торгуулсан залуу зөрчлөө төлөөгүй тав хоноход 40 хоногийн хорих ял авч байна. Энгийн хүмүүсээр хорих газрыг дүүргэдэг. Эрх мэдэл, албан тушаалтай хүмүүсийг шалгаж байгаад, замын дундаас больчихдог. Хуулийн орчинд их эргэлзээ байна. Жишээлбэл, АТГ маань яг авилгийн тэмцэл, шалгалт руу орох хүн хүч байна уу, үгүй юу. Албан тушаалын хэрэг гэж нэрлээд аймаг сумын Засаг дарга нар гээд албан тушаал хашиж байгаа хүн болгоны ажлын зөрчил рүү давхиж орох чинь “ажлын зөрчил” байхгүй юу. Цаашдаа бид авлигын хэрэг гэдгээ тусад нь ялгаж, АТГ нь яг тэрнийхээ эсрэг явахуйц хуулийн орчин хийж өгөхгүй бол хязгааргүй хүрээнд шалгах эрх өгснөөс болоод цөөхөн хүнтэй энэ байгууллагын хүн хүч хүрэхгүй байгаа нь бодитой харагдаж байна” хэмээн ярьсан.









Мафи, улс төрийн мафи Монголд нүүрэлсэн. Зандкаг хийж байгаа юм чинь жирийн иргэд юу ч биш юм байна.